Хамгийн түгээмэл асуудал бол вэбсайт дээр байгаа бараа агуулахад байхгүй байх явдал юм. Үүнийг шийдэх эхний алхам бол үлдэгдлийн синк.
Юуг эхэлж холбох вэ?
Дараалал нь: (1) барааны мастер дата, (2) үлдэгдэл, (3) үнэ, (4) захиалга, (5) санхүүгийн баримт. Энэ дарааллыг алгасвал дараагийн алхам бүр асуудалтай болно.
Синкийн давтамж
Үлдэгдлийг бодит хугацаанд (webhook), үнийг 15 минут тутам, мастер датаг өдөрт нэг удаа синк хийх нь ихэнх бизнест хангалттай.
Алдааны менежмент
Синк амжилтгүй болсон бүртгэлийг дараалалд хадгалж, автоматаар дахин оролдох механизм заавал байх ёстой. Мөн алдааг хариуцах хүнд мэдэгдэл очдог байх хэрэгтэй.
Хэр удах вэ?
Стандарт ERP (Odoo, SAP B1)-тэй интеграци дунджаар 4-8 долоо хоног. Дотоод хөгжүүлсэн системтэй бол API-гийн бэлэн байдлаас шалтгаална.