BSB Электроник, мебелийн онлайн дэлгүүр
BSB компанийн албан ёсны онлайн дэлгүүр. Цахилгаан бараа, гэр ахуйн тавилгыг нэг дороос.
Шийдсэн гол асуудлууд
Төслийн явцад хэрэгжүүлсэн стратегийн өөрчлөлтүүд
Агуулахын үлдэгдэл
Салбар бүрийн үлдэгдлийг вэбсайттай бодит хугацаанд синк хийж, дууссан бараа зарагдах асуудлыг бүрэн шийдсэн.
Лизингийн шийдэл
Гурван банкны лизингийн API-г холбож, худалдан авагч сагснаасаа шууд лизингийн хүсэлт илгээх боломжтой болсон.
Сорилт болон Шийдэл
Технологийн хүндрэлүүдийг хэрхэн даван туулсан бэ?
12,000 барааны мэдээллийг цэгцлэх
Хуучин системд ангилалгүй хадгалагдаж байсан 12,000 гаруй барааг автомат ангилалын дүрэм бичиж, гурван түвшний ангилалд эмхэлсэн.
BSB нь Монголын цахилгаан бараа, тавилгын салбарын томоохон сүлжээ юм. Бид тэдний онлайн худалдааны сувгийг бүрэн шинэчилж, агуулах болон санхүүгийн системтэй нь холбосон.
Дараагийн амжилттай төсөл таных байх боломжтой
Бид таны бизнесийн онцлогт тохирсон технологийн хамгийн оновчтой шийдлийг боловсруулж өгөх болно.